• 2024.03.04

    ЭХЭМҮТ

    ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасагт их засвар хийж, агааржуулалтын систем, гэрэлтүүлэг зэргийг бүрэн шинэчилжээ

    Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

    Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дууссан юм.