• 2024.03.04

    3."Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо"

    "Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо"

    Монголд эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өнөөдөр боллоо.

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Олон өвчтөн энэхүү эмчилгээг хийлгэхийн тулд гадаад руу явдаг байсан. Харин одоо тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг эх орондоо хийх боломжтой болж байна.

    Тархи, нугасны хавдруудТолгой, хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээТархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбарЭмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээний арга нь Монгол Улсад нутагших, цаашид монгол хүмүүс энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх бүрэн боломжтой болж байгаа юм.Өмнө нь тархи, нугасны хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжгүйгээс гадаад орныг зорин эмчлүүлэхээр цаг хугацаа алдаж, санхүүгийн асар их дарамтад ордог байсан" хэмээн ярилаа.