• 2024.03.04

    Б.Энхжаргал

    Б.Энхжаргал: 40-өөс дээш насныхан хоёр жил тутамд нэг удаа ходоодоо заавал дурандуулах ёстой

    Монгол Улсад хоол боловсруулах замын өвчлөл нь тэргүүлэх таван өвчний нэг байдаг. Мөн хавдрын шалтгаантай нас баралтад элэгний хавдар, ходоод, улаан хоолойн хавдрууд тэргүүлдэг тул хоол боловсруулах замын өвчлөлд зайлшгүй  анхаарал хандуулах шаардлагатай.

    - Хүн өөрийнхөө ходоодыг шархалж буйг яаж мэдэх вэ?

    Хэрвээ өвчин хүнд шатандаа орсон тохиолдолд цусаар бөөлжих, турах, байнгын өвдөлт өгөх, өтгөн хар өнгөтэй гарах шинж тэмдэг илэрдэг. Иймээс өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх шинжилгээг өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь чухал.

    Ходоодны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насныхан хоёр жил тутамд нэг удаа ходоодоо заавал дурандуулах ёстой. Учир нь 40-өөс дээш насанд хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.