Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байгааг ДЭМБ тогтоожээ
Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байгааг ДЭМБ тогтоожээ
Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байгааг тогтоосноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон бусад судалгааны байгууллагууд өчигдөр зарлажээ.
Өндөр хөгжилтэй улс орнуудад таргалалт нэг түвшиндээ хэвээр байгаа бол хүн ам нь хүнс тэжээлийн дутагдалтай гэгддэг байсан бага болон дунд орлоготой улс орнуудад таргалалт илүү хурдтай нэмэгдэж байгааг энэ судалгаа харуулсан байна.
Насанд хүрэгчдийн дунд таргалалт 1990-2022 оны хооронд хоёр дахин, 5-19 насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд дөрөв дахин нэмэгдсэнийг судлаачид тогтоосон байна.
Европын өндөр хөгжилтэй улс орнуудад таргалалт өсөхгүй, тэр ч байтугай буурах үзэгдэл ажиглагдаж байна. Гэтэл Ойрх Дорнод, Карибын тэнгисийн зэрэг дундаас доош орлоготой орнуудын хүн амын дунд хурдтай нэмэгдэж байгаа нь харагджээ.
Хүүхдүүдийн таргалалтыг бууруулахын тулд чихэрлэг хүнсний татварыг нэмэгдүүлэх, сургуулийн хоолыг эрүүлжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатайг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зөвлөжээ.